-Аргын тооллын 10 дугаар сарын 27. Мягмар (Ангараг) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 11, харагчин туулай, шувуун хошуут-24 од, суудал хий, мэнгэ 1 цагаан, арвидахын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:29-17:42.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч тахиа, бич, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Байшин эхлэн барих, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хатуу үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д.ЦОГТБААТАР