2020.10.24-25-ны өдрүүдэд нийт 652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Ослын улмаас 16 хүн гэмтсэний 5 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна.
2020.10.24-ний өдрийн 17:05 цагийн орчимд ХУД-н 21 дүгээр хороо Айдсын давааны зам, Амгалан хотхоны урд задгай хашаанд хувийн эзэмшлийн HJ30 маркийн автомашин нь өнхөрч хашаанд тоглож байсан 5 настай, эрэгтэй И, 7 настай, эрэгтэй Э нарын 2 хүүхэд гэмтсэн.
Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
– Мөргөлдөх хэлбэрээр-2
– Онхолдох хэлбэрээр-3
– Өнхрөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2020.10.24-ний 04 цагийн орчим Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Оргихын ар” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд Toyota Corolla Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 42 настай, эрэгтэй, Б, 42 настай, эрэгтэй, П нарын 2 хүний амь нас хохирсон.
2020.10.24-ны 16 цагийн орчим Өвөрхангай аймаг Баруунбаян-Улаан сумын 4-р баг Бумбат хороолол 1 дүгээр гудамжны үзүүрт /сумын төвд/ шороон замд улсын дугааргүй GH Gold А жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй А нас барсан .
2020.10.25-ны 02.30 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-н амь нас хохирсон.
2020.10.24-ний өдрийн 20.14 цагийн орчимд СХД-н 3 дугаар хороо Их нарангийн зам, Арвайн үндэс ХХК-ийн хойд замд Nissan Note автомашины жолооч Х нь явган зорчигч нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
2020.10.25-ны өдрийн 14.25 цагийн орчимд СХД-н 32 дугаар хороо Эмээлтийн зам, “Шунхлай” шатахуун түгээх станцын зүүн замд Zoomlion автомашины жолооч Ч нь Hyundai Porter У, Hyundai Porter Н, Toyota Prius М, Hyundai Accent Б, Volvo FH-480 О жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, жолооч 58настай, эрэгтэй Ч, зорчигч 31 настай, эмэгтэй Б нарын 2 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн байна.
2020.10.25-ны 15.30 цагийн орчим Хэнтий аймаг Цэнхэр мандал сумын 3 дугаар багийн нутаг “Хонгорын талын адаг” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд ЗИЛ-131 маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч Б Nissan X-Trail М жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 34 настай, эрэгтэй М, зорчигч 37 настай, эрэгтэй З нарын 2 хүний амь нас хохирсон
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж ажилласан байна.
Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 256 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.