Монголын жүдочид Будапештийн “Их дуулга”-аас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

2020 оны 10-р сарын 26 өдөр, 11 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
images_(50)_large

 Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал /IJF world tour/ Будапештийн “Их дуулга” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болов. Олимпын эрх олгох тус тэмцээнд 61 улсын 405 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөн юм.

Үүнд гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нарын удирдлага дор эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглов.

-90 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Алтанбагана хэсгээ тэргүүлж, мөнгөн медалийн төлөө Нидерландын Нойел Ван Т Эндийг ялж, аваргын төлөөх барилдаанд Оросын Михайл Иголниковт ялагдаж, Будапештийн Их дуулгын дэд аваргаар тодорлоо.

Ийнхүү Монгол Улс Будапештийн “Их дуулга”-ас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, хоёр шагналт тавдугаар байр эзэлсэн үзүүлэлттэйгээр эх орондоо ирж байна.

Харин ОХУ таван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, дөрвөн шагналт тавдугаар байр эзэлсэн амжилтаар 61 улсыг өнгөлөв.

 “Унгар-2020” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын иргэншил аваад нэг жил болж буй Саиед Моллай хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс “Чиндао-2019 World masters”, “Дюссельдорф-2020” тэмцээнүүдэд оролцсон ч медаль хүртэж чадаагүй байсан юм.

Харин энэ удаад цар тахлын үед бэлтгэлээ алдалгүй сайн барьж, гурав дахь тэмцээндээ шагналын тавцанд зогссон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх