НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 45 төлөөлөгчдөд өнөөдөр /2020.10.19/ 13:00 цагт НЗДТГ-ын Б танхимд үнэмлэхийг нь гардуулна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд явагдсан. Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан урьдчилсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байгаа юм.