-Аргын тооллын 10 дугаар сарын 19. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 3, хөхөгчин хонь, гар од-16 од, суудал хий, мэнгэ 9 улаан, идэрийн барилдлагатай өдөр. Балжинням, дашням, сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:17-17:56.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч үхэр, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
– Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д.Цогтбаатар