Ардчилсан намын гишүүн, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгсжээ.
Тэрээр 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн тус тус хийж байв. АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг УИХ-ын гишүүн асан М.Батчимэг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараах өрнөсөн намынхаа шинэчлэлийн асуудалд идэвхийлэн оролцож байсан гишүүдийн нэг байв.
Түүний ар гэр, үр хүүхэд, найз нөхөд, журмын нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.