Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа

2020 оны 10-р сарын 16 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
121490050_431864857797462_7181869699515447667_n_20201016012532

Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа.

Нийслэлийн 453 хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн сонгууль сонгогчдын ирцийн босго байхгүй. Санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчид нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна.

Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор санал хураалтыг дахин явуулна.

Мөн нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого явуулах хуультай. Энэ дагуу Багануур дүүрэгт 11 хэсэгт санал хураалт явуулснаас долоон хэсэгт хяналтын тооллого хийж байгаа бол Багахангай дүүрэгт хоёр хэсэгт санал хураалт явуулснаас нэг хэсэгт, Баянгол дүүрэгт 77 хэсэгт санал хураалт явуулснаас 39 хэсэгт, Баянзүрх дүүрэгт 102 хэсэгт санал хураалт явуулснаас 51 хэсэгт, Налайх дүүрэгт 13 хэсэгт санал хураалт явуулснаас долоон хэсэгт, Сонгинохайрхан дүүрэгт 102 хэсэгт санал хураалт явуулснаас 52 хэсэгт, Сүхбаатар дүүрэгт 42 хэсэгт санал хураалт явуулснаас 21 хэсэгт, Хан-Уул дүүрэгт 60 хэсэгт санал хураалт явуулснаас 30 хэсэгт хяналтын тооллого, Чингэлтэй дүүрэгт 44 хэсэгт санал хураалт явуулснаас 22 хэсэгт хяналтын тооллогыг тус тус явууллаа.

     

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх