НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны хуралдаанд манай төлөөлөгчид оролцож байна

2020 оны 10-р сарын 13 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
pr-ve-1c-gd-1009-2

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны хуралдаан энэ 10 дугаар сарын 6-нд эхэлсэн бөгөөд тус хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Тус хорооны 10 дугаар сарын 9-ний хуралдаанд зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын асуудлаарх манай улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, Байнгын төлөөлөгч В.Энхболд үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед цөмийн зэвсгээс ангижрах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг байр сууриа нэгтгэн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлын хүрээнд бодит үр дүнд хүрэхийг эрмэлзэж ажиллахыг уриалсан байна. Мөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны хуралдаан ирэх 11 дүгээр сарын эхэн хүртэл үргэлжилж, олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлаар холбогдох тогтоол шийдвэрүүдийг батална.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх