УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзлаа

2020 оны 10-р сарын 12 өдөр, 14 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
news-5607fe8879e4fd269e88387e8cb30b7e

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас УИХ-ын гишүүний хувиар хийж буй анхны томилолтоо эхлүүллээ. Тэрбээр Эрдэнэбүрэн сумын Намарзан, Баянгол, Хонгио, Шураг зэрэг багийн иргэд, сонгогчидтой уулзаж, санал бодлыг нь сонсож, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа ярилцсан юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гишүүнээр сонгогдоод санаачлан хийж хэрэгжүүлж байгаа ажлаа малчид, иргэдэд танилцуулав. Ш.Адьшаа гишүүн санаачлан “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг УИХ-д байгуулан ажиллаж байгаа билээ. Тодруулбал, Ховд аймгийн агаарын бохирдлыг бууруулахаар Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан түлш үйлдвэрлэх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр иргэдээс нутаг оронд нь тулгамдаад байгаа асуудлыг хөндөн тавьж, шийдвэрлэх арга замын талаар ийн ярилцсан юм. Ховд голын эхийг түшиглэн байгуулахаар яригдаж байгаа Усан цахилгаан станц энэ нутагт амьдарч байгаа хүн малд хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл авахыг хүслээ. Үүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Эрдэнэбүрэн суманд Усан цахилгаан станц байгуулснаар байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, сөрөг үр дагавар гарах эсэхэд олон улсын хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулах хүсэлт Засгийн газарт гаргасан юм. Байгаль орчны дүгнэлт, эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд ирж ажиллах боломжтой тухайд онцлов. Тиймээс Эрдэнэбүрэн сумын иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь харгалзан үзэх тул та бүхэн үүнд идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлээрэй гэж хүсэж байна. Усан цахилгаан станцтай холбоотой мэдээллийг иргэд та бүхэндээ цаг алдалгүй шуурхай хүргэж ажиллах болно” хэмээсэн юм.

erdeneburen201009c

Малчид, иргэдийн хувьд Эрдэнэбүрэн сум болон Баян-Өлгий аймгийн Толбо сумын хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх шаардлагатайг холбогдох албаныханд уламжилж, арга хэмжээ авч өгөхийг хүсэв. Сумдын хилийн цэсийн маргааныг хоёр талаасаа холбогдох албаны хүмүүс уулзан ярилцаж, зөвшилцөж байж шийдэх ёстой гээд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үүнд анхаарлаа хандуулан ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн Эрдэнэбүрэн сумын төвөөс Ховд гол хүртэлх шороон замыг сайжруулан засаж өгөхийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас хүссэн тул энэ ондоо багтаан шийдвэрлэх боломжтой эсэхийг судлан хариу өгөхөө хэлсэн юм.

Уулзалтын үеэр олонтаа яригдсан хууль бус байдал газар авсан асуудалд иргэд, малчид хамтдаа тэмцэх нь чухал гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа уулзалтын үеэр хэлсэн юм. Хэрэв төрийн бүх шатандаа нэг нам засаглах юм бол ямар ч хяналтгүй нөхцөл байдал үүсэх аюултай. Эрх баригч намын явуулж байгаа бодлого, амлалтыг нь эргэн сануулж, мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхийг шахаж шаардах, хяналт тавих хүчтэй сөрөг хүчний үүргийг Ардчилсан нам гүйцэтгэх нь гарцаагүй. Тиймээс орон нутгийн удирдлагуудыг өөрчлөх чухал сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцож, АН-ын нэр дэвшигчдийг дэмжиж, хяналт тавин ажиллах боломж олгохыг Ховдын иргэддээ уриаллаа.

Ингээд нутгийн олноо үргэлж дэмжиж ирсэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаад Эрдэнэбүрэн сумын иргэд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (58.109.221.***)
    2020/10/12 16:28

    Ene holionii ezen yu hiij yavnaa

    (1) (0)