Нийт 1606 удаагийн дуудлагаар 1669 иргэний амь насыг авран хамгаалав

2020 оны 10-р сарын 10 өдөр, 11 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a652fada3f9937c6a570c28d178b523e-6phdrp87p78gg88uia54m6i0joxqzhlkp0tf33m243k-6x2dfkjdynfwv6s6uaqs3dwnbdcmdaaenbr7oee79s0

Он гарсаар эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 1606 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол бүртгэгдсэн байна.

    Үүний 89,1 хувь буюу 1430 нь ахуйн гал түймэр, 0,3 хувь буюу 5 нь ой, хээрийн түймэр, 10,6 хувь буюу 171 нь ахуйн болон техникийн холбогдолтой осол эзэлж байна.

   Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дуудлагын тоо 36,5 хувиар, ахуйн гал түймрийн тоо 38,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм.

  Харин нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид 1669 иргэний амь нас, 77,3 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх