Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэнэ

2020 оны 10-р сарын 09 өдөр, 20 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
120956729_1336103743401874_3881513017209316975_o
Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран улсын хэмжээнд дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэхээр “Идэвхтэй алхалтын аян” сэдвийн дор 10 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд 10 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр нийслэл, дүүргүүдийн БТСХ-ны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн хурал боллоо.
Аяны хүрээнд төрийн албан хаагчид 10,000 алхаж ажилдаа ирж очих, аж ахуй нэгж байгууллага хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулах тухайн өдөр лифтээр биш шатаар гэсэн уриа гарган хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан тэмдэглэнэ.
Зохион байгуулагч байгууллагаар Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллага оролцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх