Архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчилсэн хуулийн танилцуулга Эрдэнэт үйлдвэрээс эхэллээ

2020 оны 10-р сарын 08 өдөр, 17 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
120962067_260093571983040_3292265611178266967_n

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд УИХ Архив, албан хэрэг хөтлөлтийн хуулийг шинэчлэн баталсан. 1998 онд батлагдан хэрэгжиж байсан хуучин хууль 4 бүлэг 27 зүйлтэй байсан бол шинэ хууль 7 бүлэг 51 зүйлтэй болж, зохицуулалт нэмэгдсэн байна. 2020 оны 12-р сарын 01-ээс улсын хэмжээнд дагаж мөрдөх Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг орон нутаг, албан байгууллагуудад танилцуулах сургалт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас эхэллээ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, архив, албан бичиг хариуцсан  мэргэжилтнүүд Архивын Ерөнхий газраас зохион байгуулж буй сургалтад хамрагдаж, шинэчилсэн хуулийн онцлог заалтын тайлбар, мэдээллийн нэгдсэн системийн ашиглалт, хяналт, баримт бичгийн шийдвэрлэлт, мэдээ тайлан гэсэн чиглэлээр номын “дуу” сонсож байна. Уг хууль шинэчлэгдсэнээр байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой эрх зүйн актууд шинэчлэгдэх шаардлага үүссэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэ хуульд нийцүүлэн холбогдох дүрэм, журам, албан хэрэг хөтлөлтийн стандарт заавруудын шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Маргааш Архивын Ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг үзэглэнэ.

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх