Нийтийн эзэмшилд халдаж, барилгын хашаагаа сунгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно

2020 оны 10-р сарын 05 өдөр, 19 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
120930255_362440834896306_3009595274788815060_n_20201005070443

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж  хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж, нийтийн эзэмшил талбайд дур мэдэн барилгын хашаагаа сунгаж явган хүний зам хаасан асуудлыг шийдвэрлэлээ.

Дүүргийн 4 хороо буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд иргэн Ж.Булгантамирын эзэмшилд байдаг барилга нь зөвшөөрөлтэй боловч нийтийн эзэмшил талбайд халдаж, явган хүний зам хаажээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын хашааг дотогш татаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч одоог хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна.

Мөн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд хэсэгт байрлах  “Ази фарм” компани барилгын хашаагаа автобусны буудалд тулгаж, явган хүний зам талбай хаасан зөрчлийг Хот байгуулалт хөгжлийн газраас удаа дараалан сануулж, шаардлага хүргүүлж байжээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дур мэдэн барилгын хашаагаа сунгасан компаниудад хариуцлага тооцож, яаралтай явган хүний зам талбайг чөлөөлж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх