Монгол Ардын Нам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2020 оны 10-р сарын 01 өдөр, 17 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11d825e060307fb30c670f2ab152eba2

Монгол Улс Ахмадын баярын өдрийг 1992 оноос хойш буюу өдгөө  28 дахь жилдээ тэмдэглэж байна. Монгол Ардын Нам, намын дэргэдэх Ахмадын холбоо жил бүрийн энэ өдөр ахмад буурлуудтайгаа уулзан, санал бодлыг нь сонсож, хүндэтгэл үзүүлдэг  уламжлалтай. Уламжлал ёсоор өнөөдөр 700 гаруй ахмадыг Тусгаар тогтнолын ордноо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож, нийт ахмадуудаа зориулан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх “манай орны ирээдүйн хөгжил дэвшил гурван цагийн хэлхээгүйгээр амжилтад хүрэхгүй. Хүн төрөлхтний түүх ч энэ хэлхээ холбоон дээр оршин тогтнодог жамтай. Монголын олон мянган ахмад зүтгэлтнүүд бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, бүтээн байгуулалт, хөгжлийн түүхийг итгэл үнэмшил, хөдөлмөр зүтгэлээрээ бүтээлцэж ирсэн гавьяатнууд” гэдгийн онцлон хэлсэн юм.

Харин Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ахмадын өдөр зөвхөн ёслол хүндэтгэлийн ажиллагаа гэхээс илүүтэй Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын Холбоо өнгөрсөн цаг хугацаанд юу хийж бүтээв гэдгээ тайлагнан шинэ санал санаачлага дэвшүүлэн зорилгоо тодорхойлдог ажил хэрэгч уулзалт, хэлэлцүүлэг өрнөдөг” гэдгийг онцолж байлаа. Мөн тэрбээр Монгол Ардын Намаас ахмадын талаар баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцуулсан юм.  Монгол Ардын Нам тогтвортой бодлого хэрэгжүүлдэг улс төрийн намын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ахмад насны талаар авч хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлж, Ач санах хуулийн хүрээнд ахмадуудынхаа тэтгэврийг шат дараатай нэмэх, тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох, тэтгэврийн зээлтэй ахмадуудаас гадна зээлгүй олон мянган бага тэтгэвэр авагчдад байгалийн баялгаас ашиг хүртээх бодлогыг үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Эдгээр бодлого хөтөлбөр үргэлжлэн хэрэгжсэнээр ахмад настны эрүүл мэндийг сахин хамгаалах, иж бүрэн оношилгоо, шинжилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалаараа хүссэн эмчилгээ, рашаан сувиллаар үйлчлүүлэх боломж нээгдэж байгаа гэдгийг ахмадууддаа дуулгалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх