Иргэний тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн аж ахуйн нэгж болон байгууллагын нэрийн өөрчлөлтийн тухай УБЕГ-аас олгодог лавлагааг 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн зогсоохоор болжээ.
Иймд лавлагааны хүсэлтийг хүлээж авахгүй гэж УБЕГ-аас мэдээллээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ тухай шийдвэрийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд хүргүүлсэн байна.