НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт аравдугаар сард орно

2020 оны 09-р сарын 28 өдөр, 10 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4cfcd28dd3c165483fea1c352711828d

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрд олгож байгаа. Ингэснээр,

  • нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэх юм.

Үүний дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх сард олгох гэж байгаа бөгөөд иргэдийг төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23.59 цагаас өмнө ebarimt.mn-д бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас анхааруулж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх