Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий аймгуудын нутгаар хөрсөн дээр хасах 5 градусыг давж цочир хүйтэрнэ.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэн хонох тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 09 дүгээр сарын 26-ны 20 цагаас 09 дүгээр сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байна.