Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийг дэмжих сан, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, НЭМТА хамтран “Эрдсэлгүй эмнэлгийг бүтээцгээе, Халдвар сэргийлэлт, хяналт 2020” улсын хэмжээний сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд УНТЭ -ийн Сургалт, эрдэм шинжилгээ стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлах, НЭМТА дарга З.Ариунжаргал, АШУҮИС-ийн Микробиологийн тэнхмийн эрхлэгч Ч.Баттогтох болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтыг нээж УНТЭ -ийн Сургалт, эрдэм шинжилгээ стратеги эрхэлсэн захирал С.Мөнхбаярлах хэлсэн үгэндээ
“Улсын анхдагч, салбартаа манлайлагч уриатай эмнэлгийн хувьд бид өнөөдрийн энэ сургалтыг өөрсдийнхөө мэдлэг чадвараа хуваалцаж, хамтдаа хөгжие хэмээн зохион байгуулж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиглаж байхад эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын асуудлууд нилээд байдаг. энэ нь голдуу нас баралтын шалтгаан болох нь олон байна. тиймээс бид эмнэлгийн тэсвэртэй нян, олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын талаарх сургалтуудыг түлхүү орох, хэрхэн сэргийлж болох талаар сургалтуудыг оруулах юм. Энэхүү сургалтыг цахимаар 21 аймгийн эмч мэргэжилтнүүддээ түгээж үзүүлэх юм.” хэмээлээ.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын өнөөгийн байдал, халдвар илрүүлэх тандалтын заавар, ЭМБ-ын халдварын сэргийлэлт хяналтын талаар баримтлах журам зааварт орсон нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга, Гепатитын В, С вирусийн цочмог халдварын тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээний хамаарлыг тандах заавар, Эмэнд тэсвэржсэн бичил биетний илрүүлэг, халдварын сэргийлэлт, хяналт гэх мэт олон асуудлын талаар хэлэлцэх юм.