“Алтан намар” үйл ажиллагаа нь хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой. Нийслэл 21 аймгаас “Шилдэг аймаг” болоод “Шилдэг тариаланч”-ыг шалгаруулдаг.
Энэ жилийн “Алтан намар-2020” арга хэмжээний “ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЙМАГ”-аар Өмнөговь аймаг шалгарлаа. Өмнөговь аймгийн ногоочид, хөдөлмөрчдийн хувьд уг арга хэмжээнд жил болгон ирж оролцон хувиараа “шилдэг номинаци”-д шалгардаг байсан бол энэ жил анх удаа баг хамт олноороо манлайлж ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЙМАГ боллоо.
Энэ дэд сайд харваасаа юу ч мэдэхгүй нөхөр байна даа. Өмнөх эмэгтэй нь дээр байсан юмаа