-Аргын тооллын 9 дүгээр сарын 14. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 27, цагаан бич, үнэг-8 од, суудал ус, мэнгэ 8 цагаан, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулттай, их хар өдөр. Усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:28-19:06.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч бар, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, гэр байшин барих, хот байгуулах, бэрийн үйл, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, эд юм өгөх, анд бололцоход муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар