Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар буурч, зарлага 20.2 хувиар өслөө

2020 оны 09-р сарын 11 өдөр, 19 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
undesnii statistic
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 8 сард 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 88.5 (4.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 88.5 тэрбум төгрөгөөр буурахад тэтгэврийн даатгалын сангийн орлого 53.5 (4.0%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага эхний 8 сард 2.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 340.0 (20.2%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 209.1 (17.1%) тэрбум төгрөгөөр, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 117.8 (1.2 дахин) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 13.7 (16.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Ажилгүйдлийн даатгалын сангаас 2020 оны эхний 8 сард 13.7 мянган хүнд 33.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 666 (4.6%) хүнээр буурч, олгосон тэтгэмжийн хэмжээ 7.8 (29.8%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
118965712_3040990086027414_5676204517486962557_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх