Өнөөдөр хар хулгана өдөр

2020 оны 09-р сарын 06 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

–Аргын тооллын 9 дүгээр сарын 6. Ням (Адьяа) гараг (2020)

-Билгийн тооллын 19, хар хулгана, шийдэм-0 од, суудал ус, мэнгэ 7 улаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:17-19:22.

-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.

-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч морь, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

-Луу, бич, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.

-Замд явах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, тустай үйлийг бүтээх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, мал худалдахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх