Өнөөдөр цагаан нохой өдөр

2020 оны 09-р сарын 04 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

-Аргын тооллын 9 дүгээр сарын 4. Баасан (Сугар) гараг (2020)

-Билгийн тооллын 17, цагаан нохой, могойг хүлэгч-25 од, суудал төмөр, мэнгэ 9 улаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:14-19:27.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс бүү засуул өнгө зүс доройтно муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Морь, нохой, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.

-Замд гарах, наймаа хийх, хот балгад байгуулах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, бэрийн үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх