Конрад-Аденауэр-Сантай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

2020 оны 09-р сарын 03 өдөр, 21 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
118619973_4294678513936890_2146463309713328967_o
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Конрад-Аденауэр-Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Йохан Фурманныг хүлээн авч уулзлаа.
Конрад-Аденауэр-Сан нь ХНХЯ-тай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд цаашид хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Конрад-Аденауэр-Сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж буй ХБНГУ-ын улс төрийн сан юм. Тус сан нь нийгэм, эдийн засгийн хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Ирэх жилүүдэд нийгэм эдийн засгийн болон улс төрийн эрх зүйн хүрээнд тохирсон Нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн талаарх үндсэн мэдлэгийг олгох тал дээр түлхүү анхаарч ажиллах юм байна. Үүний хүрээнд ХНХЯ-тай холбоотой асуудлаар харилцан санал солилцож гарц, шийдлийн талаар ярилцлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх