Соёлын сайдын тушаалаар 18 хүртэлх насны бүх хүүхэд музейг үнэ төлбөргүй үзэж байхаар боллоо

2020 оны 09-р сарын 01 өдөр, 16 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
118505710_143862564069143_4864052731276051898_o

Улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музейг үнэ төлбөргүй үзүүлэх тушаалыг Соёлын сайд С.Чулуун наймдугаар сарын 31-ний өдөр гаргалаа.

Засгийн газрын тухай хуулийн 24-р зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгасан заалтыг хэрэгжүүлж энэхүү шийдвэрийг гаргасан юм.

Хүүхэд, багачуудад музейг үнэгүй үзүүлэх тухай Соёлын сайдын гаргасан тус шийдвэр нь “Хүүхэд, багачуудад эх түүхийг нь сурталчлан таниулах, өв соёлыг үзэж сонирхуулах, эх оронч сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх” зэрэг онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх