ӨМНӨГОВЬ: Багш нарыг өглөөний цайнд урьж ярилцлаа

2020 оны 08-р сарын 27 өдөр, 17 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6d603833160f49502ec3926df2e5bc20
2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарлаж сургалтын чанар, багшийн хөгжилд анхааран ажиллаж байгаа бөгөөд зорилтот жилд багш нарын төлөөллийг ӨГЛӨӨНИЙ ЦАЙ уулзалтад урьж тулгамдсан асуудал, анхаарах асуудал, шинээр хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцсэн юм.
Багш нар дараах санал, сэтгэгдлийг хэлж байна.
1. Арга зүйн сургалтаас гадна хувь хүний хөгжлийг дэмжих сургалт, арга хэмжээг зохион байгуулах
2. Бичиг цаас гэхээс илүү бодит байдал дээр багш хэрхэн хөгжсөн, өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар алхмуудыг хийсэн талаар бодитой үнэлэлт хийх
3. Залуу багш нарыг туршлагатай багш нарт дагалдуулан чадваржуулах шаардлагатай
4. Мэргэжлийн чиг баримжаа хичээл сонголтод маш сайн анхаарах, бусад сургууль, багш нарын сайн туршлагыг хэрэгжүүлэх
5. Хөдөө сумдын багшлах боловсон хүчин, хүний нөөцөд анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр шинэ сургууль, цэцэрлэг барьж буйн бодит үр дүн гарах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх