ШӨХТГ фэйсбүүк, твиттэр хаягаар гомдол хүлээн авдаг болно

2020 оны 08-р сарын 27 өдөр, 13 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
291bc3877e6aff047b7ea91356b853e4

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ   тус газрыг олон нийтэд нээлттэй болгох, хүнд суртлыг арилгах, хувийн сургуулийн төлбөрийн асуудал,  зарагдсан барааг буцаахгүй гэх бичигдээгүй дүрмийг халах, ломбардын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг ажлыг эхлүүлээд байгаа. Тэрээр өнөөдөр өөрийн  цахим хуудаснаа иргэд, хэрэглэгчидтэй хамтран ажиллах тогтолцоог бий болгож Иргэний зөвлөл байгуулах шийдвэр гаргаснаа мэдээлжээ.

Тодруулбал  Иргэний  зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд 3 нь  иргэний нийгмийн байгууллагаас, үлдсэн 6 хүн нь түүврийн аргаар сонгох юм байна.

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааг хурдтай, үр дүнтэй болгох чиглэлээр иргэдийн гомдлыг цахимаар авдаг систем нэвтрүүлэх,  төрийн албатай холбоотой гомдлыг нэр, усгүй хаягаас ирүүлсэн ч хүлээн авдаг  байх, сошиал орчинд хамгийн түгээмэл ашиглагдаж буй платформ буюу фэйсбүүк, твиттер хаягаасаа ШӨХТГ-ын хаяг руу гомдлоо таглахад бид шууд хүлээж авах программыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Т.Хэрлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх