БЗД-т сургуулийн өмнөх боловсролд 27.596 хүүхэд хамрагдах төлөвтэй байна

2020 оны 08-р сарын 25 өдөр, 14 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
117964968_3211123392447597_4348695538792678286_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах өнөөдөр дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзлаа. Энэ хичээлийн жилд нийт 27.596 хүүхэд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдах бол 14.579 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт суралцах юм.

Уулзалтын үеэр гадна фасад, дээврийн засвар хийж байгаа цэцэрлэгүүдийн засварын ажлын явцтай танилцаж, ажлаа эрчимжүүлэх, ариутгал, халдваргүйтгэлийг тогтсон норм, стандартын дагуу хийж, ариутгаж, цэвэрлэсэн тоглоомоор тоглуулах, хүүхдүүдийн унтлагын цагийг коронавирусийн цар тахлын үеийн журмын хүрээнд зохион байгуулахыг үүрэг болголоо.

 Түүнчлэн, энэ хичээлийн жилд  ханиад томуу, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс 2 ойтой хүүхдийг цэцэрлэгт  бүртгэхгүй бөгөөд олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж ажиллахыг чиглэл болгов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

118541841_334999004318286_6161764274146408856_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх