Өнөөдөр шар нохой өдөр

2020 оны 08-р сарын 23 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

-Аргын тооллын 8 дугаар сарын 23. Ням (Адьяа) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 5, шар нохой, тэргүүн дагуул-13 од, суудал мод, мэнгэ 3 хөх, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Халуун эгэх-00:50.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:58-19:50.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч луу, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.

-Ном унших, замд гарах, зөөлөн үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, номын үйл, сүм дуган нээхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, шинэ хувцас эсгэх, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх