“Траст трейд” ХХК-ийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ

2020 оны 08-р сарын 21 өдөр, 16 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
e1db74d914a3d8d82b16ecee26eecc8d_x3

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/66 дугаартай Мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх, мал, амьтан, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, хөргөлтийн зоорь, агуулахын даралтат сав, шугам хоолойн аюулгүй ажиллагаанд шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд “Траст трейд” ХХК-ийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар тус компанийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагад нийцсэн,ариутгал, халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр бүрэн хангасан, эрүүл аюулгүй орчинд чанар, стандартын шаардлага ханган ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх