14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болов

2020 оны 08-р сарын 21 өдөр, 15 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
117871501_222742482473667_1409837928279997352_n

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дүгээр сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, тус сургуулийн захирал Э.Гунгаажав болон албаны бусад хүмүүс багш, сурагчдын төлөөлөл оролцлоо. Хо Ши Мин-ий нэрэмжит 14 дүгээр сургуульд өнөөдрийн байдлаар дүүргийн 13 дугаар хорооны 5000 орчим хүүхэд суралцаж байгаа бөгөөд 3 ээлжээр хичээллэх өндөр магадлалтай байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад оруулахаар болсон.

Тус сургуулийн өргөтгөлийн барилгыг 2021 оны 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өргөтгөлийн барилгыг ‘’ЮУВОКҮ’’ ХХК гүйцэтгэх аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

117722717_719262768630742_1418473309803099290_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх