2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчим Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны 2557 дугаар галт тэрэг явах үед Сонгинохайрхан дүүргийн 21 хороо Ногоон толгой орчим зусаж байсан малчин Б-н хариулгагүй орхисон 15 тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулсан байна.
Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж яваа энэ том хөдлөх механизм нь тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз хийлээ гэхэд 800-1000 м газрыг туулж байж зогсдог. Иймд малчид та бүхэн өөрийн эд хөрөнгөө хамгаалж малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих