Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч Н.Жанцанд хүндэтгэл үзүүлэв

2020 оны 08-р сарын 18 өдөр, 14 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
02958421ac3b909a06de1699973b63cb

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер зарлиг гарган Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг Өргөн тууз, Алтан од бүхий Германы их загалмай одонгоор шагнасан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэрээр ХБНГУ-ын нэр хүндтэй, дээд шагналыг гадаад улсаас анх удаа, тэр дундаа монгол хүн хүртсэнд талархаж байгаагаа илэрхийлж, багшдаа баяр хүргэн амжилт хүслээ. Энэ шагнал Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх нь дамжиггүй гэдгийг тэмдэглэв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх