-Аргын тооллын 8 дугаар сарын 15. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын 26, цагаан бар, хэрцгий охин-5 од, суудал мод, мэнгэ 2 хар, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:47-20:05.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч бич, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, насны буян бүтээх, эд мал авах, хот байшин барих, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, мод суулгах, шинээр хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, бэрийн үйл, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар