“Залуучууд хөгжлийн сарын аян”-ыг албан ёсоор нээлээ

2020 оны 08-р сарын 13 өдөр, 15 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
117372912_3221378321264939_7878927448349718547_o

Өмнөговь аймагт “Залуучууд хөгжлийн сарын аян”-ыг албан ёсоор нээж нээлтээ хийлээ.

Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Өмнөговийн залуусын дунд “Залуучууд хөгжлийн сарын аян”-ыг албан ёсоор эхлүүллээ. Уг аян 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд залуусын дунд хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн 1000 залууг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм байна. Үүнээс гадна Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана, залуусын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааг хамтран зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд аж.

117386991_3221381887931249_7805652434121914602_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх