Хичээлийн шинэ жилийн бэлтгэлд анхаарна

2020 оны 08-р сарын 12 өдөр, 11 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d869c596ad919368ea050cbe81d21c3c

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит цахим шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах, ургац хураалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон бусад тулгамдаж буй асуудлуудад анхаарч ажиллах талаар МХЕГ-ын дарга Т.Гантулга үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн анги танхимын ариутгал, халдваргүйтгэл, эрүүл ахуй, багш, ажиллагсадын эрүүл мэнд, химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, хадгалалтад анхаарахыг үүрэг болгов.

Мөн цар тахлын үед гадаад улсаас эх орондоо ирж буй иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид халдвараас урьдчилан сэргийлж ажиллах, хамгаалах хувцас, амны хаалт, бээлийг зохих дарааллын дагуу иж бүрэн өмсөх, тайлах, халдваргүйтгэлийн чанарт анхаарахыг онцолсон юм. Тарваган тахлын сэжигтэй болон батлагдсан тохиолдлууд гарсаар байгаа тул хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэхээс урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг холбогдох албадтай хамтран үргэлжлүүлэх хэрэгтэй гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх