Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг Өмнөговь аймагт 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Тус хугацаанд давхардсан тоогоор 349 оюутан хамрагдаж сургалтын төлбөрөө 100% төлүүлэн суралцаж байгаа бол энэ жил шинээр 24 оюутан хамрагдахаар гэрээ байгуулав. Малын эмч, төмөр зам, хүний их эмч, бага ангийн багш, дуу хөгжмийн багш зэрэг орон нутагт дутагдалтай мэргэжлээр сурч байгаа оюутнууд хамрагдсан байна. Тэд 2.8 голч буюу түүнээс дээш үнэлгээтэй суралцах ёстой. Сурч байх хугацааны сургалтын төлбөрийг орон нутаг бүрэн хариуцаж төлнө. Харин төгсөж ирэхэд нь орон нутагтаа заавал ажиллуулах ба ажлын байранд зуучилж өгөх юм.
Тэтгэлэгт хамрагдсан 24 оюутан батламжаа гардан авлаа
2020 оны 08-р сарын 07 өдөр, 14 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )