НДШ, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг энэ он дуустал үргэлжлүүлнэ

2020 оны 08-р сарын 05 өдөр, 16 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө боллоо. Хуралдаанаар гарсан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Ерөнхий сайдын зүгээс аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн НДШ, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг мөн үргэлжлүүлэх чиглэл өгсөн байна.

Үүнд НДШ–ийг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргахаар болжээ.

Түүнчлэн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ийг он дуустал тэглэнэ.

Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, татвар тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэдгийг Сангийн сайд хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх