“Эрдэнэс-Тавантолгой” бүх мөнгөө төвлөрүүлсний дараа 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилна

2020 оны 08-р сарын 05 өдөр, 17 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1072

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрээр “Сангийн яамнаас 1072 хувьцааны мөнгийг олго гэдэг байр суурийг хатуу баримталж байна. Гэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК өөрөө ногдол ашгаа гаргаад бүх хүн рүү хуваарилах хэмжээний мөнгийг төвлөрүүлж өгөх ёстой. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл төвлөрүүлээгүй байна. Сангийн яамнаас энэ мөнгийг төвлөрүүл гэдэг шаардлагыг дөрөвдүгээр сараас эхлээд тус компанид тавьсан. Харамсалтай нь энэ мөнгийг бүгдийг нь төвлөрүүлээгүй байна. 100 хүн байлаа гэж бодоход 20 хүнд нь ногдол ашгийг нь хуваарилчихвал үлдсэн 80 хүн нь мөнгөө авъя гэж шаардах болно. Тиймээс бид бүх мөнгөө төвлөрүүлж байж олгоно гэсэн байр суурьтай байна. 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах ажил нь Сангийн яамтай огт холбоогүй зүйл. Улсын төсвөөс олгогддог мөнгийг Сангийн яам хариуцна. Олсон ашгаасаа олгож байгаа мөнгийг тухайн аж ахуй нэгж төвлөрүүлэх учиртай. Тэр ажлаа гүйцэт хийх ёстой” гэлээ.

Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас дөрөвдүгээр сард ногдол ашгийн мөнгийг шилжүүлэхэд бэлэн байгаа гэсэн мэдээллийг хийгээд байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх