Үер усны аюулаас урьдчилан сэргийлье

2020 оны 07-р сарын 31 өдөр, 19 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
95d81a0e0c4f0548b9ed9855ab7f93221b999eda-6w081tx2dfreq341xh1l0d4sory2xbadsrq9ni9k474-6w4l7mwyh9vc7561hi9x2pxyab0det7tmb2bkjpppog

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр зэрэг голуудын  усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Чигж мөн Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг 30-40 см даван хүчтэй үерлэж байна.

 Маргааш буюу 08 дугаар сарын 01-нд  Онон, Туул голын  усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд цаашид орох хур тунадасны эрчимшилээс шалтгаалж гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэн үерлэж болзошгүй тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон  анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх