2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласан. Зорилтот жилд 15 сумын 22 өрхийн амьдрал амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тус бүр 10.000.000 төгрөгийн дэмжлэг олгож байгаа юм. Энэ бол ямар нэгэн зээл биш, эргэн төлөгдөх төсөл хөтөлбөр ч биш. Өмнөговь аймгийн өрх гэр бүлүүд ая тухтай, сайхан орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг дэмжсэн бодит ажил юм.
Гурвантэс сумын иргэн Л.БААТАР-н гэр бүлд 7*8 хэмжээтэй тавилгатай 2 өрөө хувийн сууцны байшинг барьж түлхүүрийг хүлээлгэн өглөө. Уг өрхийн орон сууцыг барьж өгөхөөс гадна өмчлөлийн газар, хашаа, 00-н асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн юм.