Азийн Хөгжлийн Банк малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

2020 оны 07-р сарын 29 өдөр, 19 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
115791703_705538860005129_7751128884449336916_o
Азийн Хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүлээн авч уулзлаа.
Хөдөө аж ахуйн салбар нь монголын эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр, орлого нэмэгдүүлэх ирээдүйтэй салбар гэж үзэж байгаагаа Павит Рамачандран онцлон тэмдэглэв.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйгаа эдийн засагжуулахад Засгийн газар анхаарал хандуулж байгааг тодотголоо.
Азийн Хөгжлийн банк хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Үүний нэг нь “Хөдөөгийн хөгжил” төсөл юм. Ирэх жилүүдэд орон нутгийн жижиг бизнесүүдийг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй, шинжлэх ухааны ололт амжилтыг малчдын амьдралд нэвтрүүлэх чиглэлд анхаарч төсөл хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Азийн Хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээ илэрхийлээд цаашид аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,хөдөө аж ахуйн бэлтгэн нийлүүлэх,хадгалалт хамгаалалтын системийг бүрдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх