Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн нэрэмжит гудамж хүртэлх замыг “Лодонгийн Түдэвийн” гэж нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 118 дугаар тогтоолоор нэршүүлжээ.
Лодонгийн Түдэв нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, ХХ зууны манлай сэтгүүлч билээ.