Оюутнуудын судалгааны ажлыг дэмжинэ

2020 оны 07-р сарын 22 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
37ac94f6-42c5-45b9-af97-df420e1f103d

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын оюутны холбооны төлөөллийг урьж уулзлаа. Уулзалтад тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зарим их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүнүүд оролцов.

Сайд оюутнуудтай сургалтын чанар, лаборатори, номын сангийн үйл ажиллагаа болон нийгмийн баталгаа болох эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт, дадлага хийх, судалгааны багт ажиллах боломж, дотуур байр, нийтийн хоолны үйлчилгээ, биеийн тамирын хичээлийн чанарын талаар чөлөөтэй ярилцаж, саналыг нь сонссон юм.

Оюутнууд оюутны хөгжлийн цагтай болгох, тэр цагтаа нийгэм, олон нийтийн ажил хийх, багаар ажиллах, ярианы болон бичгийн ур чадвараа сайжруулах шаардлагатай байгааг салбарын сайдаас хүслээ.

Сайд Л.Цэдэвсүрэн “Оюутан судлаач байх ёстой”-г онцлон гурав, дөрөвдүгээр курсын оюутнуудыг багш, эрдэмтэдтэй хамтран судалгааны ажил хийх боломжийг нэмэгдүүлнэ, ингэснээр их, дээд сургуульд суралцагчдын сурлагын чанар, багаар ажиллах чадвар сайжирч, дадлагажих боломж нэмэгдэхийн зэрэгцээ шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн бодлого хэрэгжинэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг оюутны хөгжил рүү чиглүүлж ажиллана гэв.

Оюутны холбоо, зөвлөлүүд нь сургуультайгаа гэрээ байгуулан ажилладаг байх талаар зөвлөж, оюутны өөрсдийн оролцооны, багаар ажиллах ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх