Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгаа гардаж авсанаар үүрэгт ажилдаа орлоо

2020 оны 07-р сарын 08 өдөр, 20 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
107044639_225246755206720_7291729449797774048_n

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2020.07.08/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанаас   тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

   Ажил хүлээлцэхэд Засгийн газарын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга М.Баярмагнай нар байлцав.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан   “Монгол Улс импортлогч орноос экспортлогч орон болно гэсэн зорилго, зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийг ч ард түмэн дэмжиж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хүссэн гэж ойлгож байна. Уг зорилтыг хэрэгжүүлэх гол салбар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар. Тиймээс энэ салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоход анхаарч ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх