Манай улсын хилээр 2020 оны эхний хагас жилд 738.0 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 2 083.7 (73.8%) мянгаар буурчээ.
Манай улсын хилээр 2020 оны эхний хагас жилд 378.6 мянган зорчигч орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 29.9 хувь нь Замын-Yүд, 20.9 хувь нь Буянт-Ухаа, 15.7 хувь нь Гашуун сухайт , 12.4 хувь нь Алтанбулаг, 8.9 хувь нь Шивээ хүрэн, 12.2 хувь нь бусад боомтоор орсон байна.
Улсын хилээр орсон зорчигчдын 329.9 (87.1%) мянга нь Монгол Улсын иргэд, 48.7 (12.9%) мянга нь гадаад улсын иргэд байна.