Монголбанк 6 дугаар сард 2.3 тонн үнэт металл худалдан авлаа. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тн-оор өссөн үзүүлэлт юм.
Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тн үнэт металлын
- 9.1 тн нь алт,
- 1.7 тн нь цагаан мөнгө байна.
2020 оны 6 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт металл тус тус худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт металл худалдан авлаа. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 156,422.38 төгрөг байв.
2020 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)