Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны өрхийн эмнэлэг автомашинтай боллоо

2020 оны 07-р сарын 06 өдөр, 20 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
82949591_2546219295689683_5343826302106438578_o

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Мандам” Өрхийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын авто машин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү эмнэлгийн зориулалтын автомашиныг “Саплей чейн” ХХК-ийн хамт олон болон иргэн Э.Мандуул санаачлан Япон улсын Фүкүока мужийн Фүкүока хотын төв Гал сөнөөх газраас санхүүжүүлж олгож байгаа юм.
Ингэхдээ тэд дүүргийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр хотын төвөөс 15 км зайтай оршдог, 749 га газар нутгийг хамардаг, гэр хорооллын хамгийн их хүн амтай тус хороог сонгосон байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний авто машинтай болсноор иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай хүрч, чанарт ахиц гарах олон давуу талтай.
Дашрамд танилцуулахад санаачлагч Э.Мандуул нь эмч мэргэжилтэй, Япон улсад ажиллаж амьдардаг бөгөөд түүний аав н.Энхжаргал нь “Сүхбаатар” Эрүүл мэндийн төвд олон жил ажиллаж байсан эмч хүн байсан тул аавынхаа дурсгалд зориулж, энэхүү сайн үйлсийг хэрэгжүүлжээ.

105700817_2546219229023023_4801173434841848789_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх