Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан даваа гаригт үргэлжилнэ

2020 оны 07-р сарын 03 өдөр, 20 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Nomtoibayar

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 /худал мэдүүлэг өгөх/ дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Улмаар шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн юм.

Шүүх хуралдаан даваа гаригт 9.00 цагт үргэлжлэхээр завсарлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх