Стандартын шаардлага хангаагүй “Сайра” лаазалсан хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгэлээ

2020 оны 07-р сарын 01 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
106265679_3612051435488877_2536586173843161508_n

Гүний гаалийн хяналтын бүсэд 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдөр ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг” ХХК-ийн Сайра нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалтыг хийхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрч, 400 хайрцаг буюу 4.7тн лаазалсан загасыг ОХУ руу буцаан татан авалт хийлгэлээ. “Өрнөх гариг” ХХК-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хангаагүй “Сайра” нэрийн лаазалсан загасыг импортлон оруулахгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

106265679_3612051435488877_2536586173843161508_n

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх